Хээлтэй үнээний хариулга маллагаа
Хээлтэй үнээний хариулга маллагааг сайн тохируулах ялангуяа хээлийн сүүлийн хагаст бэлчээр нутгийн хувьд тэгш, халтиргаа багатай нөмөр бэлчээрт хариулж ус, хужраар хангах нь хамгаас чухал. Эрдэс тэжээл дутагдалтай байснаас гарсан тугалын амьдрах чадвар муу, үнээний хаг саатах явдал гардаг тул хээлтэй үнээнд өдөрт эрдэс тэжээл өгч байх нь чухал. Тугал гармагц эхэд нь сайн долоолгон тэнцмэгц амлуулна. Үнээг тугалласны дараа дэлэн хөхийг угааж эхний хэдэн дуслыг сааж байж тугалаа амлуулна. Хүйтэн өдөр тугалаа элгэвчтэй нэмнээгээр нэмнэнэ. Бүрэн тэнцээгүй тугал амлахдаа хөхөө хий сорж олигтой хөхөж чадахгүй гэдэс нь дүүрдэг тул ийм тугалыг анх амлуулахад малчны туслалцаа зайлшгүй хэрэгтэй байдаг байна. Уургадаа гүйцэд цадаагүй тугал давжаарч махлахдаа муу байдаг. Нялх тугалд эрдэс тэжээл, хужир шүү, давс, таана, хөмлийн даршийг бага, багаар дасгах журмаар өгөхөд өвсөн тэжээлд амархан орно. Тугалыг 10 хоногтойгоос нь нарийн өвс, борог тэжээлд эрт оруулахад амархан махалдаг байна.
Эх сурвалж: Казахын цагаан толгойт үхрийн ферм.