Манай давуу тал, ашиг шим
Энэхүү мэдээллийн системийг ашигласнаар фермийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах давуу тал, ашиг шимийг олгох боломжтой :
- - Фермерүүд өөрийн аж ахуйн хэмжээнд өдөр дутмын үйл ажиллагаа, аж ахуйн үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг нэгдсэн системд оруулж бүртгэлжүүлэх, улмаар мэдээллийн сантай болж аж ахуйн үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр удирдан зохион байгуулах, хянах, үр ашгаа дээшлүүлэх боломжтой болно.
- - Монгол улсын хэмжээнд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ферм, фермерүүдийн мэдээллийн нэгдсэн сан бий болно.
- - Түүхий эд, бүтгээдэхүүний гарал үүслийг иргэн мөшгөх, хянах боломжтой
- - Зохистой дадлын стандартуудын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжийг гаргаж өгөх. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн зохистой дадал болон хариуцлагатай нүүдэлчин зохистой дадал гэсэн стандартуудыг өдөр дутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг гаргана.
- - Системийг ашиглаж байгаа талуудын хооронд шууд холбоос бий болж хамтран ажиллах боломж бий болно.
- - Фермийн аж ахуйн технологи менежментийн чиглэлээр систем дээр бүртгэл бүхий мал аж ахуйн мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах, улмаар өөрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
- - Мэдээллийн системийг ашиглан мал аж ахуйн чиглэлээр онлайн болон танхимийн шаталсан сургалтанд хамрагдаж, өөрийн мэдлэг ур чадвараа байнга нэмэгдүүлэх боломжтой.
- - Оролцогч талуудын хэрэгжүүлж байгаа үндэсний болон олон улсын төсөлд хамрагдаж өөрийн аж ахуй дээр туршилт судалгааг хийлгүүлж, орчин үеийн дэвшилт технологийг нутагшуулах замаар аж ахуйн үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой
- - Мэдээллийн системийн тусламжтай иновацийн бүтээгдэхүүн бий болгох,
- - Фермер өөрийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, бараа бүтээгдэхүүнээ таниулах улмаар борлуулалт нэмэгдүүлэх боломжтой
- - Мал аж ахуйн чиглэлээр өөр хоорондоо болон улсын хэмжээнд зар, мэдээлэл оруулах, түгээх мөн холбоотой мэдээлэл, мэдлэг олж авах боломжтой.