“МОНГОЛ ФЕРМЕР” мэдээллийн систем буюу Мал аж ахуйн фермийн технологи, менежментийн систем
“Монгол фермер” мэдээллийн систем буюу Мал аж ахуйн фермийн технологи, менежментийн системийн зорилго нь төрөл бүрийн (мал аж ахуй, гахай, зөгий, тахианы аж ахуйн гэх мэт) мал аж ахуйн фермийн аж ахуйн үржүүлэг, технологийн ажил үйлчилгээг нэгдсэн системд оруулж бүртгэлжүүлж мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн чиг баримжаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй эрчимжсэн, үйлдвэржсэн мал аж ахуйн үйл ажиллагааг бүрэн цахимжуулахад оршино.
Энэхүү мэдээллийн системийг ашиглах хэрэглэгчийг дараах байдлаар жагсааж болно.
Үүнд:
- Үндсэн хэрэглэгч - Мал аж ахуйн ферм эрхлэгчид, малчид
- Мал аж ахуйн мэргэжлийн зөвлөхүүд,
- Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид
- Экспортлогчид, худалдаа эрхлэгчид
- Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн холбоод
- Мэргэжлийн чиглэлийн бүх шатны төрийн байгууллагууд
- Нийт иргэд энэхүү системийн хүрээнд бий болох мэдээллийн сангаас мэдээлэл авах байдлаар оролцох боломжтой
Энэхүү системийг ашиглах фермерүүд өдөр дутмын үйл ажиллагаагаа бүртгэл хийж төлөвлөгөө гаргах, гарсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хийж гүйцэтгэл гаргана. Төлөвлөгөө, гүйцэтгэлдээ хяналт шинжилгээ хийж үнэлгээ гаргах, улмаар тайлан тооцоо, тохирлын үнэлгээ гаргах гэсэн үндсэн үйлдлүүдийг бүрэн автоматаар гаргах боломжтой байх юм. Үүний үр дүнд аж ахуйн ашиг шим, ашиг орлого дээшлэх боломжтой гэж үзэж байна.
Системийн боломжийг дээр дурдсан үйл ажиллагааны шат тутамд дараах байдлаар дэлгэрүүлэн задалж болно:
Фермийн аж ахуйн бүртгэл
- Малын хашаа саравч, байрны бүртгэл
- Ферм, хадлан, тэжээлийн газрын бүртгэл
- Усан хангамжийн бүртгэл
- Малын бүртгэл /нас, хүйс гэх мэт/
- Ажиллах хүчний бүртгэл
Төлөвлөлт
- Сүргийн эргэлт /нөхөн үржихүйн төлөвлөлт/
- Хээлтүүлэг, төллөлтийн төлөвлөлт
- Үржүүлэг, селекцийн ажлын төлөвлөлт
- Малын ашиг шимийн төлөвлөлт /мах, сүү, ноос, ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн/
- Тэжээл бэлтгэл /тэжээлийн бүлгээр/
- Мал эмнэлгийн графикт үзлэг, урьдчилан сэргийлэлт
Гүйцэтгэл
- Малын үзлэг, ангилалт
- Үржлийн ажлын зохион байгуулалт
- Малын ашиг шимийн гүйцэтгэл
- Тэжээлийн норм, жор
- Малын тэжээллэг
- Малын эрүүл мэндийн ажил үйлчилгээ
Хяналт, үнэлгээ хийх
- Сүргийн зохистой бүтэц
- Төл бойжилт
- Малын үр төлийн чанар
- Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар
- Тэжээл, тэжээллэгийн үр ашиг
- Малын өвчин, эмийн зохистой хэрэглээ,
Санхүү, тайлан тооцоотой ажиллах боломж
- Фермийн аж ахуйн орлогын тайлан мэдээ гаргах
- Фермийн аж ахуйн зарлагын тайлан мэдээ гаргах
- Фермийн аж ахуйн үр ашиг тооцоолох
Мөн системд дараах боломж, үйлдлүүд хийгдэх боломжтой:
- Мал аж ахуйн чиглэлийн мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах, холбох
- Мал аж ахуйн чиглэлээр онлайн сургалтанд хамруулах, цахим сургалтууд түгээх
- Фермийн үйл ажиллагаа эрхлэгчдэд холбоотой мэдээ, мэдээлэл, зар түгээх
- Фермийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, улмаар борлуулалт хийх боломжтой байна.