Охин тугалын илүү хөхийг авах
Илүү хөх нь тугалд сөрөг нөлөө үзүүлдэггүй боловч нас гүйцсэн үед дэлэн хөхний гадаад хөгжил, харагдах байдалд нөлөөлөхөөс гадна их сүүтэй төллөх үед илүү хөх нь сүү орж, үрэвсэн өвчлөх магадлал байдаг. Тиймээс тугалыг төрснөөс 1 сар орчим настайд нь тасалж авах нь тохиромжтой байдаг. Хөхийг авахаас өмнө иодоор халдваргүйжүүлж хурц хайчаар тасалж авсны дараа иодоор арчиж, цус гарвал бинтээр дарж тогтооно. Европын болон бусад эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн орнуудад илүүдэл хөхтэй үнээг үзэсгэлэн яармагт оролцуулдаггүй байна.
Эх сурвалж: Казахын цагаан толгойт үхрийн ферм.