Тугалын тэжээлийн нормчилол


 

Сүүний чиглэлийн аж ахуйд тугалын сүүн тэжээлийн үе  буюу 6 сартай болох хугацаанд өсөлт хөгжилтийн хэвийн хэмжээг хангахын тулд:
Тугал эхээс төрсөний дараа 1 цагийн дотор эхийн гал уургаар угжиж амлуулна. Нэг удаад өгөх уураг сүүний хэмжээ тугалын амьдын жин, амьдрах чадвараас хамаарч 0,5-1,5 л байж болно. Эхийг сааж эхлэхийн өмнө бөгсөн бие, дэлэн, хөхийг бүлээн усаар угааж цэвэрлэн, хөхний бөглөөг гаргана.
Тугалыг 21 хоногтой болтол нь нэг бүрчилэн хайсанд байлгаж, дотор нь 15-20 см зузаан өвс, сүрэл дэвсэж, норсон хэсгийг өдөр бүр сольж байх ба эхний 7 хоногт эхийн уургаар хоногт 3-4 удаа, цаашид 2-3 удаа угжина. Хөрөв тугалд 1 удаад 36-38 градусын бүлээнтэй 2-2,5 л сүүг угжаар буюу саванд хийж өгнө. 21-ээс дээш хоногийн бойжилттой тугалыг нэг бүрчлэн хайснаас гаргаж, дор нь өвс сүрэл, модны үртэс, ариутгасан хөх бууц зэргийг дэвссэн байранд 5 эсвэл 6-гаар нь байрлуулж маллана.

Шүд нь гүйцэт ургаж борог тэжээлд ороогүй тугалыг эхний 1 сард өтгөн сүүгээр угжиж, 2 дахь сараас нь эхлэн бага зэргийн нэмэгдэл болон эрдэс тэжээлийг өгч өтгөн сүүний хэмжээг багасгана. Эхний нэг сард тугал хоногт 5-6 л, 2 дахь сараас хоногт 4 л, 3 дахь сард хоногт 3 л эхийн сүү, 2 дахь сараас эхлэн өгч байгаа эхийн сүүний их багын хэмжээнд тохируулан 7-9 л машиндсан сүү буюу сүү орлох тэжээл нэмж өгнө.
Үүний зэрэгцээ 2 дахь сараас эхлэн дараах тэжээлийг өгнө

Тугалын нас /сар/Хүчит тэжээл /хошуу будаа, арвайг няцалж өгөх, багсармал тэжээл/Үндэс үртэн /лууван, манжин/ӨвсДаршЭрдэс тэжээл
20,3-0,5 кг0,5-1 кг0,5-0,6 кг Сайн чанарын өвс15 гр
30,7-1,2 кг2-2,5 кг0,5-1 кг20 гр
41,2-1,6 кг2-2,5 кг1-1,5 кг20 гр
51,6-1,7 кг2 кг2-2,5 кг2,5-3 кг20 гр
61,7-1,8 кг1-2 кг2,5-3 кг5-6 кг20 гр
6-122 кг3 кг /бүдүүн тэжээл/5 кг12 кг30 гр
13-182,5 кг4 кг6,2 кг18 кг40 гр
18-дээш3 кг4,5 кг7,5 кг22 кг50 гр

 

Тугал өсвөр үхэрийг хүйтний улиралд байран маллагаанд байлгаж хоногт 3 удаа тэжээж, 2-оос доошгүй удаа услаж, байр дэвсгэрийг өдөр бүр цэвэрлэж, байрны дулаан, харьцангуй чийг, агаарын солилцоо зэргийг тохируулж, байрны агаарт байх хорт хийн хэмжээг нормоос хэтрүүлэхгүй байлгавал зохино.

 

Эх сурвалж: Малын удмын сангийн үндэсний төв