Эх сүргийг маллагаа


 

Эх сүргийг зун намар бэлчээрээр оторлон таргалуулж, өвөл хаврын улиралд бэлчээрийг хуваарьтай ашиглаж, өвлийн адаг сараас үнээ, гунжны 12-15% -ийг нэмэгдэл тэжээлд оруулж хоногт үнээнд 4-5 кг өвс, 3-5 кг будааны холимог хивэг, гунжинд 3-4 кг өвс, 2-3 кг будааны холимог өгнө. Бухад хээлтүүлгийн бус үед 100 кг амьдын жин тутамд 0,38-1.1 т/нэгж тэжээл шаардагдах ба 1 т/нэгжид 100 гр шингэх уураг, хээлтүүлгийн үед 125-145 гр уураг шаардагдана. Бухад 11-р сараас эхлэн хоногт 5-6 кг өвс, 3-4 кг хүчит тэжээлийг 4-р сарын дунд үе хүртэл /160 хоног/ өгнө гэжээ.

 

Эх сурвалж: Махны үхрийн үржүүлэг маллагааны технологи ном.