Өсвөр үхрийг байран маллагааны нөхцөлд өсгөн бойжуулах
Өсвөр үхэр буюу эхээс ялгасан тугал бярууг өсгөн бойжуулах маллагааны үе нь анхны өвөл хаврын арчилгаа маллагаа учраас сайн маллагаа шаарддаг. Эхээс ялгасан тугалыг технологийн дагуу арчилж тэжээж маллаж чадаагүйгээс 1.5-2 сарын хугацаанд тугалын амьдын жин 20-25%-иар буурдаг байна.
Ийнхүү жингээ алдсан тугалыг технологийн дараах шатанд хэчнээн сайн малласан ч алдсан жингээ нөхөж чаддаггүй учраас бордооны эцсийн үр ашигт сөргөөр нөлөөлдөг байна. Ялгасан тугалыг ус, хужир сайн, нөмөр нөөлөг, сөл ногоо сайтай ойрын бэлчээр эсвэл тариалангийн гуурс элбэгтэй нутагт бэлчээрлүүлэх зэргээр аль болох богино хугацаанд борог тэжээлд дасгах арга хэмжээ авна. Өсвөр үхрийг саравчтай хашаанд сүрэл дэвссэн дулаан хэвтэрт байлгаж дураар нь тэжээж, услан, хоногийн тэжээлийн хэмжээ 40-50% нь холимог тэжээл, 50-60% өвс дарш байна гэжээ.
Эх сурвалж: Казахын_цагаан_толгойт.